UBCC буюу UB Cycling Club нь унадаг дугуйн спорт сонирхогчдын клуб юм. Клуб нь 18-аас дээш насныхныг гишүүнээр элсүүлдэг.

Унадаг дугуйн аялал, унадаг дугуйн спортын сурталчилгаа, унадаг дугуйчдын эрх ашгийг хамгаалах гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Монголын Дугуйн Холбооны албан ёсны гишүүн.

Зорилгынхоо хүрээнд 7 хоног бүрийн амралтын өдөр хот орчмын болон орон нутгийн аяллыг гишүүдийнхээ дунд зохион байгуулж байна.

Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг клуб, холбоодтой хамтран ажиллахдаа баяртай байх болно.