Б.Очирваань: Би аль хэдийн 12900км замыг туулсан байна

Өглөөний мэнд манайхаан 🙌

Монгол улсынхаа нийслэл Улаанбаатар хотоос Манчестер руу дугуйтай аяллаа эхлүүлээд 9 сарын хугацаа өнгөрсөн байна 🗺️🚴🏟️🇲🇳! Би аль хэдийн 18 улсаар яван, 12900 км замыг туулсан байна 🙌. Манчестерт ойртох тусам энэ аялал нь ямар нэгэн амжилт тогтоох эсвэл аливаа алдар нэрийн төлөө бус, мөнгө бол бүр ч биш гэдгийг би маш их ойлгосоор байна. Энэ аялал бол жинхэнэ итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэлд хөтлөгддөг 🫡❤️!

Сар орчмын дараа би Олд Траффордод хүрнэ гэж найдаж байна. Эцэст нь би зорьсон газраа хүрвэл зүгээр л цэнгэлдэх хүрээлэнгийн өмнө суугаад бүгдийг ажиглаж суумаар байна 🥹. Тэр гайхалтай домогт талбайд тоглоход ямар мэдрэмж төрдөгийг хүүхэд байхдаа би олонтаа төсөөлдөг байсан. Одоо ч гэсэн тэр мөрөөдөл минь миний сэтгэлд тод үлдсэн ⚽️🏟️.

Ирээдүй тодорхойгүй ч Олд Траффордод хүрэх амлалтандаа тууштай байж, зорьсон газраа амжилттай хүрэхийн тулд сайн төвлөрөх болно. Энэхүү гайхалтай аялалыг маань дагаж ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа! 🙌🔥🗺️🚴❤️🇲🇳

Recommended Articles