35-аас дээш насныхны унадаг дугуйн UBCC клубд тавтай морил. Клуб нь хот орчмын болон холын аялал зохион байгуулах бөгөөд Монголын Дугуйн Холбооноос зохион байгуулах томоохон тэмцээнүүдэд гишүүдээ оролцохыг дэмжсэн үйл ажиллагаа явуулна.

Уулын дугуйн аялал болон засмал замын дугуйтай жийлтүүдийг 7 хоног бүр тогтмол зохион байгуулна.

Клубын гишүүд нь орон нутаг болон Олон Улсад салбар клуб байгуулахыг талархан хүлээн авч, дэмжин туслах болно.

Гишүүнчлэл дараахь ангилалтай байна. Үүнд:

  • Менежменийн багийн гишүүн
  • Медиа багийн гишүүн
  • Үндсэн гишүүн
  • Дэмжигч гишүүн
  • Хүндэт гишүүн

Менежментийн багийн гишүүн: Энэ багийн гишүүд нь клубын үндсэн гишүүд байх бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаа болон стратегийн үйл ажиллагааг зохион байгуулна. Клубын үйл ажиллагааг төлөлвлөж, зохион байгуулах ажлуудыг хийнэ. Клубын гишүүдийн саналыг үндэслэн менежментийн багийн хурлаар сонгогдоно.

Медиа багийн гишүүн: Энэ багийн гишүүд нь клубын үндсэн болон дэмжигч гишүүд байж болно. Клубын үйл ажиллагааг дүрсжүүлэх, олон нийтэд сурталчилахад өөрийн сайн дураар оролцож дэмжлэг үзүүлнэ.

Үндсэн гишүүн: Клубын үндсэн гишүүд нь клубын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, шинэ санал санаачилга гаргах, клубээс зохион байгуулсан ямар нэгэн сургалт, эвэнтүүдэд давуу эрх эдэлж хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах, ивээн тэтгэгч байгууллагуудын хөнгөлөлтүүдийг эдлэх эрхийг эдэлнэ. Үндсэн гишүүн нь 1 жилийн хураамж болох 30000 төгрөгийг заавал тушаана. Хэрэв та үндсэн гишүүн болохыг хүсвэл анкет бөглөөрэй. Анкет бөглөх бол энд дарна уу.

Дэмжигч гишүүн: Дэмжигч гишүүн нь ямар нэгэн хураамж төлөхгүй бөгөөд клубын аялалд жилийн хугацаанд 3 удаа оролцох боломжтой. Клубын үйл ажиллагааг дэмжиж санхүүгийн болон эд материалын мөн биет бус хандив үзүүлж болно.

Хүндэт гишүүн: Хүндэт гишүүн нь унадаг дугуйн спортоор олон жил хичээллэсэн болон өндөр амжилт үзүүлсэн тамирчин, унадаг дугуйн аяллаар өндөр амжилт үзүүлсэн дугуйчин, унадаг дугуйн спортод үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн байна. Хүндэт гишүүдийг гишүүдийн саналыг үндэслэн менежментийн багийн хурлаар баталж сонгоно. Хүндэт гишүүн нь клубд ямар нэгэн хураамж өгөхгүй бөгөөд клубээс зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд урилгаар оролцоно. Өөрийн сайн дураар клубд хандив, тусламж үзүүлж болно.