Өглөөний мэнд манайхаан ![]()
Монгол улсынхаа нийслэл Улаанбаатар хотоос Манчестер руу дугуйтай аяллаа эхлүүлээд 9 сарын хугацаа өнгөрсөн байна ![]()
![]()
![]()
! Би аль хэдийн 18 улсаар яван, 12900 км замыг туулсан байна
. Манчестерт ойртох тусам энэ аялал нь ямар нэгэн амжилт тогтоох эсвэл аливаа алдар нэрийн төлөө бус, мөнгө бол бүр ч биш гэдгийг би маш их ойлгосоор байна. Энэ аялал бол жинхэнэ итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэлд хөтлөгддөг ![]()
!

Сар орчмын дараа би Олд Траффордод хүрнэ гэж найдаж байна. Эцэст нь би зорьсон газраа хүрвэл зүгээр л цэнгэлдэх хүрээлэнгийн өмнө суугаад бүгдийг ажиглаж суумаар байна
. Тэр гайхалтай домогт талбайд тоглоход ямар мэдрэмж төрдөгийг хүүхэд байхдаа би олонтаа төсөөлдөг байсан. Одоо ч гэсэн тэр мөрөөдөл минь миний сэтгэлд тод үлдсэн ![]()
.

Ирээдүй тодорхойгүй ч Олд Траффордод хүрэх амлалтандаа тууштай байж, зорьсон газраа амжилттай хүрэхийн тулд сайн төвлөрөх болно. Энэхүү гайхалтай аялалыг маань дагаж ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа! ![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()


