Халамж хайр, сайхан дурсамжууд дүүрэн Лондон хот…

Лондонгийн Монгол дугуйчин клубын хамт олонтойгоо нэг өдрийг дурсамж дүүрэн сайхан өнгөрүүлж бас Монголчуудынхаа хүүхдийн баярт оролцоод ирлээ 🙌❤️🫂🇲🇳. Манчестераас 6 сарын 1ны өглөө 07:30 минутанд Ээгий эгчтэй Лондон хотын зүг хөдөлсөн 🚗. 7 хоногтоо заавал нэг удаа Лондон ордог болжээ 😅. Нэг мэдэхэд Лондон орцон, нэг мэдэхэд Манчестерт ирцэн ёстой хаана байгаа нь мэдэгдэхгүй явж байна гэсэн хаха 😂. Лондонд очсон өдрийн оройн 20:00 цагаас аваргуудын лигийн финалын тоглолт болох байсан учраас Уэмбли цэнгэлдэхийн гадуур нэг тойрон аваргуудын лигийн гайхалтай уур амьсгалыг мэдрээд амжсандаа 🙌🔥🏟️⚽️. Харин маргааш өглөө нь буюу 6-р сарын 2ны 10:30 минутанд Hyde Park-д байдаг Альберт хааны дурсгалын хөшөөний урд Монгол дугуйчин клубынхаа ах нартай уулзан Лондон хотын төвөөр дугуйтай тойрон аялал хийсэн 🙌🏙️🚴❤️🇲🇳. Би уул нь Монгол руу эрт буцахгүй байсан бол 6 сарын дундуур London —> Brighton гэсэн маршруттай 100км үргэлжлэх дугуйн аялалд оролцох байсан юм 🙌. Эрт буцах болсон учраас Монгол дугуйчидтайгаа хамт нэг өдрийн богино аялал Лондон хотод хийхээр болоод Манчестераас түр ирсэн юм🔥🚴. Би дугуйгаа Манчестер хотоос авчираагүй учраас надад английн алдартай Brompton брендийн жижиг, эвхэдэг хотын дугуйг манайхан надад бэлдсэн байсан 😍. Жижиг хэрнээ ажил гэрийн хооронд хотод унахад үнэхээр тухтай, явдал сайтай хөөрхөн дугуй байналээ 🤩🔥.

Үнэхээр сайхан дурсамжтай, аз жаргал, инээмсэглэл дүүрэн нэгэн гайхалтай өдрийг Монголчуудтайгаа дугуй унаж өнгөрүүлсэндээ туйлын сэтгэл хангалуун байна 🙌🫂❤️🇲🇳.

Аяллын төгсгөлийн бариа Hyde Park-даа буцаж ирээд хүүхдийн баяр болж байгаа хэсэгт өндөрлөсөн юм 💫🚴. Биднийг паркад цугласан маш олон Монголчууд маань угтаж авсан ❤️🇲🇳. Би дугуйнаасаа буугаал шууд тэнд цугласан хүмүүстэй зургаа даруулж эхэлсэн хэхэ 📸🙌. Маш олон хөөрхөн хүүхдүүдтэй болон эцэг, эхчүүдтэй зургаа даруулан үнэхээр халуун, дулаан урамын сайхан үгс сонссондоо туйлын их талархаж байна 🥰🇲🇳. Үнэхээр итгэмээргүй гоё хүлээж, угтаж авсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ дахин талархая 🙌. Зурагтаар л дэлхийн супер одуудтай зураг даруулах гэж дарааллан зогсож байгаа хүмүүсийг харж байснаас биш надтай тийм олон хүмүүс хамт зураг даруулна гэж төсөөлсөнгүй 🤩🙌❤️🇲🇳. Маш их баярлалаа 🙌. Ирээдүй болсон дүү нартаа жоохон ч гэсэн урам зориг, итгэл өгсөн бол тэр миний хамгийн, хамгийн том шагнал билээ 🥰. Мөн надад маш гоё дурсгалтай бэлэг өгсөн хүмүүстээ чин сэтгэлээсээ маш их баярлалаа 🙌🫂🇲🇳.

Ингээд хэсэг бужигнаж байгаад дуусаад тэр хавиар хүмүүстэй жоохон яриа өрнүүлэн зогсов. Удалгүй Очирбат ах маань дуудаад очсон, Лондонгийн Монгол дугуйчин клубын ах, эгч нар маань миний аяллыг дэмжихээр хуримтлуулсан £750 фаундын хандив гардуулан өгсөн юм. Энэ агуу гайхамшигт сэтгэлтэй хүмүүсийн ачыг насан туршдаа мартахгүй, үргэлж санаж явах болно 🙌🥹🫂❤️🇲🇳. Энэхүү дугуйтай аяллыг зохион байгуулсан Очирбат ах, Зоригоо ах, Давааням ах, Батбаатар ах болон бусад бүх ах, эгч нартаа бүгдэд нь туйлын их талархаж байна 🫂❤️🇲🇳. Талархаад, талархаад барамгүй агуу их сэтгэлийг үргэлж санаж явах болно 🙇‍♂️.

Өчигдөр өглөө ИБУИНХУ дахь Лондон хотод байршилтай Монгол улсын ЭСЯ-аараа зочилсон юм. Элчин сайд Б. Энхсүх, ЭСЯ-ны Боловсрол, Соёл, Аялал жуулчлал, Ёслолын асуудал хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга Б. Гарьд ах болон нийт бүх ЭСЯ-ны хүмүүстээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье 🙌🇲🇳. Миний визний асуудал дээр маш сайн зөвлөгөө, яааралтай дэмжлэг үзүүлсэн болон Лондонд ирэхэд минь халуун дотно сайхан угтаж авсанд маш их талархаж байна 🙏. Мөн Б. Энхсүх сайд маань надад маш нандин гоё дурсгалтай бэлэг өгсөн юм. Аяллаа амжилттай дуусгасанд минь баяр хүргэн 1966 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргад Англи улс түрүүлэхэд манай улсаас гаргаж байсан 4 төгрөгний маркыг бэлэг болгон өгсөнд туйлын их талархаж байна 🙌❤️🇲🇳. Үнэхээр гайхалтай ховор, нандин бэлэг бэлэглэсэн Б. Энхсүх сайддаа дахин баярлалаа 🙌⚽️🏟️.

Ингээд өчигдөр өдөр 12:00 цагт гайхалтай дурсамж дүүрэн Лондон хотдоо баяртай гэж хэлээд Манчестер хотынхоо зүг явсан юм 🙏🥹❤️🏙️💫. Удахгүй дахин сайхан дурсамж бүтээхээр ирэх болно 🤩.
Маргааш агуу Манчестер хотын сэтгэл зүрхийг танилцуулах болно 🙌❤️🇲🇳.

Дугуйтай аялагч Батболдын Очирваань
Англи Улс, Лондон хот
2024.06.05

Recommended Articles