Хүний амьдрал өөрчлөгдөж болдог юм гэдгийг харуулсан залуу. Хориод жилийн өмнө ажил төрөлгүй архичин гэж цоллуулж явсан залуу өнөөдөр мэргэжлийн дугуйн спортын дасгалжуулагч болоод гадаад улсад улс орноо төлөөлөөд явж байна.
Түүнд сэтгэлээс өөр юу ч байгаагүй гэдгийг би мэднэ. Хүний төлөө гэсэн тусч сэтгэлийг нь тэр үед хэн ч ойлгодоггүй байсан бөгөөд зарим нь бүр доог тохуу хүртэл хийдэг байсан юм. Гэвч миний найз хүнд туслах сайхан сэтгэлээ хэзээ ч орхиогүй билээ.
Анх түүнийг хүүхдүүдэд дугуй унж сурахыг зааж байгаа гэхэд нь би хүртэл өөрийгөө бод гэж хэлж байсан аа санаж байна. Тэгтэл тэр нь өргөжиж клуб болоод клубийн хүүхдүүд нь улсад амжилттай уралдаж мань хүн хэсэг хугацааны дараа мэргэжлийн багийн дасгалжуулагч болсон юм.
Сэтгэл зөв байвал хүн өөрчлөгдөж болдог юм байна гэдгийг миний найз одоо амьдралаараа харуулж явна даа. Миний найзыг Гомбо гэдэг. Зүүн гар талын.
Бичсэн: Дэлхийн Монголчуудын Радиогийн хөтлөгч Алима Хаш
2022.03.08