Клубын аялалд хэрхэн хамрагдах вэ?
35-аас дээш насны, унадаг дугуй унах анхан шатнаас дээш ур чадвартай хүн бүр хамрагдах бүрэн боломжтой.
Анх удаа дугуй унах гэж байгаа, анхан шатны мэдлэггүй бол яах вэ?
Клубээс зохион байгуулах анхан шатны сургалтанд хамрагдсаны дараа аялалд явах боломжтой.
Клубын үндсэн гишүүн болсноор ямар давуу талтай вэ?
Клубын үндсэн гишүүд нь гэнэтийн ослын даатгалд хамрагдах, клубын жерси өмсөх, клубээс зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд үнэ төлбөргүй болон давуу эрхтэй оролцох, ивээн тэтгэгч байгууллага хувь хүмүүсийн бараа, ажил үйлчилгээнд хөнгөлөлтийн эрх эдэлнэ.
Ундаг дугуйн аялалд явахад юу бэлдэх шаардлагатай вэ?
Юуны өмнө өөрийн эрүүл мэндийн байдлыг тандана. Аялалд зарцуулах цаг хугацааг төлөвлөж, ажил амралтаа зохицуулна. Дугуйныхаа бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг шалгаж засвар үйлчилгээ хийлгэсэн байх шаардлагатай. Үүрэхэд биед эвтэйхэн үүргэвчтэй байх. Цаг агаарын нөхцөлд тохирсон хувцас, аяллын хантааз, дугуйн зориулалтын жерситэй байх. Толгой хамгаалах каск, нүдний шил, бээлий, шаардлагатай бол өвдгөвч тохойвч заавал хэрэглэх. Дугуйнд тогтоох боломжтой усны савтай байх. Аяллын явад идэх хөнгөн зууш, шоколад, гадил жимс, уух зүйл авч явах. Түргэн муудах, хордлого өгөх эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүнийг авч явахыг хориглоно. Дугуйн насос, нөхөөс, анхний тусламжийн хайрцаг авч явбал сайн.