УНАДАГ ДУГУЙН АЯЛАЛ
7 хоног бүрийн амралтын өдрөөр хот орчмын унадаг дугуйн аялал зохион байгуулдаг. Энэхүү аялалд клубын үндсэн гишүүд болон унадаг дугуй сонирхогч нар өөрсдийн сайн дурын үндсэн дээр хамрагддаг.
ОРОН НУТГИЙН АЯЛАЛ
Сард 1 даа орон нутгийн аялал зохион байгуулдаг. Аяллыг тухайн орон нутгийн унадаг дугуйн клубүүдтэй хамтарч хийдэг.
ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ
Монголын Дугуйн Холбоо болон бусад байгууллагаас зохион байгуулдаг уралдаан тэмцээнд оролцдог.
САЙН ДУРЫН АЖИЛ
Клубын гишүүд нь нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдэн сайн дурын ажлыг зохион байгуулах, оролцох болно.