Б.Жавхлан: Цаашдаа олон аялалд оролцож түүх бүтээлцэнэ

2022.04.23-ны бямба гаригийн Чойроос – Нутгийн хайрханы зүг аялаж нийтдээ 90км замыг туулсан 23 дугуйчин арын албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй аялал үнэхээр сэтгэлд хоногшсон сайхан аялал болж өнгөрлөө. (Аялал 12)

Миний хувьд догдлон догдлон хүлээн байж оролцсон энэ аялалдаа сэтгэл ханамж 1000% байлаа. Та бүхэндээ маш их баярлалаа.

Цоожлогчын үүрэг гүйцэтгэж аялалдаа оролцохдоо олон олон хүнээс БАЯРЛАЛАА гэдэг үгийг сонсоод маш их урам авлаа.

Мөн их юм сурч авлаа, цаашид ч их зүйл сурах шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон.
Та бүхнээсээ салаад буцах замдаа ганцаараа өнөөдрийн аялалынхаа тухай бодон бодон явахдаа сэтгэгдэл бичмээр санагдаад бичиж байгаа минь энэ юмаа хэхэ..

Аялалын зохион байгуулалт болон клубын гишүүдийн энерги Мундаг Саак байсан шүү
Гөлгөө Отгонбаяр – найздаа маш их баярлалаа Чойрыг хөдөлгөсөн шүү хэхэ.

Цаашдаа та бүхэнтэйгээ олон аялалд оролцож түүх бүтээлцнээ 💪💪💪💪🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳

Биеийн Тамир Мандтугай Ура


Та бүхнийг хүндэтгэсэн UBCC клубын үндсэн гишүүн:
Хардал овогт Батцэнгэлийн Жавхлан

Recommended Articles