Г.Отгонбаяр: Миний хамгийн их догдолсон онцгой нэгэн аялал байлаа

UBCC унадаг дугуйн клубын орон нутгийн 2 дахь аялалд оролцсон сэтгэгдэл.

Клубын үндсэн гишүүн: Г.Отгонбаяр

Миний хамгийн их догдолсон онцгой нэгэн аялал байлаа. 😊Аялал минь ямар болох бол? Алдаа гаргалгүй сайхан болгочих юмсан гэж 7 хоног бодож догдолсон. Энэ бол миний өссөн нутаг #Говьсүмбэраймаг (#ЧойрынБогд)-руу дугуйтай аялах аялал юм.

Хавар эхлээд л Чойр уулруу 🚵‍♀️🚵‍♀️🚵‍♀️аялах юмсан гэж бодож, мөрөөдөж байсан биеллээ олсон гайхалтай өдөр эхэлсэн.

Аялал эхлэхэд цастай болов уу?❄️бороотй болов уу?💦нүдгүй шуурга шуурах болов уу?🌪нүдгүй шуурга шуурах болов уу?💨нутаг минь яаж хүлээж авах бол гээд их зүйлд санаа зовдог юм байна лээ.

Энэ өдрийн дугуйн аялалд маань нийт UBCC – UB Cycling Club-ын 21 дугуйчин, SRCC-ын 5 дугуйчин нийт 26 дугуйчдын хамтарсан аялал хийсэн. Говьсүмбэр аймаг маань Улаанбаатараас 225 км зайтай. Өдрийн аялал хийхэд үнэхээр тохиромжтой сайхан санагдлаа. 225 км нь засмал замаар явж хүрнэ. Цаашаа Чойрын Богд руугаа аймгийн төвөөс 25 км засмалаар жийж шороон зам руугаа орно.

Шороон замаар 15км явж байгалийн үзэсгэлэнт газруудаа үзнэ. Бидний аялалын зам сонирхолтой байсан (өгсүүр уруу, элс сул шороо, чулуу хад, голоор гарах гэх мэт) Биднийг очиход нутаг минь тогтуун өглөө,🌤шиврээ бороо,⛈ хүчтэй салхи,🌬бүрхэг тэнгэр,🌫говийн жаргаж байгаа нар улаан туяагаа 💥цацруулан яаж жаргадгийг мэдрүүлсэн. Уул руу жийхэд хүчтэй салхи араас түрээд л уул хүртэл үнэхээр сайхан жийсэн. Үзэсгэлэнт газруудаа үзээд буцахад говийн салхи яаж салхилдгийг утгаар нь мэдрүүлсэн дээ.

Буцах зам үнэхээр үнэхээр үнэхээр💨💨💨 Дугуйчид бидний хувьд явсан замаа дуусгах нь хамгийн чухал зүйл байдаг юм шүү.

Заза бичээд байвал зөндөө сайхан дурсаж дүүрэн байна. Намайг болон биднийг хүлээн авч тусалж дэмжин аялалын минь илүү сайхан болгосон зөндөө хүмүүсийг дурдахгүй байхын арга алгаа.
Энэ хүмүүс бол миний хамгийн дотно, намайг үргэлж дэмждэг ах Gerelt-od Geegii хань Enhchimeg Jimee bolon #Урхан зоогийн газрийн хамт олон, ах Odbayar Golgoo хань Sarantuya Sandagdorj найз нөхөд Erdenebat Erka Цогбадрах Dangaasuren Javhaa ангийн багшTsetsegjargal Dagvadorj минь байлаа. Мөн хөтөч Болдбаатар ах аймгийн телевизийн Urantsengel Dorj.

#Говьсүмбэр аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүнд маш их баярлалаа🙏🏻🙏🏻🙏🏻

5 сарын эхээр япон нэр нь сакура буюу Монгол нэр нь буйлс гэдэг цэцэг 10 хоног ургаад хагдардаг юм байна. Тэр үед нь чойрын богдоо явган гороолж тойрох аялал хиймээр санагдаад байна😊 Өнгө үнэр нь дэндүү тансаг гэж сонслоо.

Үргэлж намайг дэмждэг хайртай гэр бүлдээ үнэхээр талархаж явдаг шүү🙏🏻🙏🏻🙏🏻❤️❤️❤️

UBCC клубын үндсэн гишүүн: Г.Отгонбаяр
2022.04.23 04:00

Recommended Articles