Унадаг дугуйн аялал нь зайнаас хамаарч ойрын зайн, дундын зайн, холын зайн, хоногийн аялал гэж хуваана. Мөн ачаанаас хамаарч үүргэвчтэй аялал, хүнд ачаатай аялал, арын албатай аялал гэж ангилна.
- Ойрын аялал нь 15-50км хүртэлх зайнд засмал болон шороон замаар явагддаг.
- Дундын аялал нь 51-120км хүртэлх зайнд аялна.
- Холын аялал нь 121км-ээс дээш холын зайнд аялахыг хэлнэ.
- Хоногийн аялалд зай хамаарахгүй бөгөөд майхантай, баазтай гэж ангилж болно.